Танд Гадаад худалдааны санхүүжилтийн талаар мэдээлэл хэрэгтэй юу? Тэгвэл…

0
533

Гадаад худалдааны
санхүүжилтийн талаарх бизнес эрхлэгчдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх,
гадаадын банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийн боломж, давуу талуудыг
таниулах болон энэ чиглэлээр бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцох
зорилготой “Гадаад худалдааны санхүүжилтийн боломжууд” сэдэвт семинарыг Голомт
банк, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион
байгуулна. 
Тус семинараар Монгол орны гадаад худалдааны өнөөгийн байдал, санхүүгийн орчин,
гадаад худалдааны санхүүжилтэнд хэрэглэгдэх бичиг баримтууд, гадаад худалдааны
санхүүжилтийн ач холбогдол, энэ чиглэлээр амжилттай хэрэгжсэн төслүүдийн жишээ
болон шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэхийн ач холбогдол зэрэг өргөн
сэдвүүдийг хөндөн ярилцах юм.

Семинар
2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 09:00 – 12:30 цагт МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн
их танхимд болно.
 Иймд уг
семинарт оролцох сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх
хаягаар холбогдон бүртгүүлнэ үү. 

Эх сурвалж: http://www.mongolchamber.mn/