Валютын ханш таны бизнест хэр нөлөөлж байна?

0
684
МҮХАҮТ нь валютын ханшийн өсөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээл, бизнест үзүүлж буй сөрөг нөлөө түүнийг зохицуулах асуудлаар бизнес эрхлэгчдийн саналыг үндэслэн мэдэгдэл, уриалга зэргийг цаг хугацаанд нь тогтмол хүргэсээр ирсэн.
МҮХАҮТ-ын 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлаар Валютын ханшийн өсөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлаар мэдээлэл цуглуулах, бодлогын болон судалгааны ажлыг хийн, холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх үүднээс ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иймээс валютын ханшийн өсөлт, ам долларын банкны зээл, зээлийн хүүгийн ханшийн өсөлтөөс шалтгаалан танай байгууллагад учирч буй алдагдлын талаарх мэдээллээ доорхи хүснэгтийн дагуу цахим шуудангаар буюу бичгээр ирүүлнэ үү.
http://www.mongolchamber.mn/