Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нээлттэй өдөрлөг санхүүжилтын нэгдсэн форум

0
45

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд:

  • Үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн форум зохион байгуулж, гарсан саналд үндэслэн орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллана.

            2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нээлттэй өдөрлөг санхүүжилтын нэгдсэн форум” арга хэмжээг зохион байгуулсан.

            Уулзалтанд Хан-Уул дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, МҮХАҮТ, ХХААХҮЯ-ны ЖДҮХСан, Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв, Зээлийн батлан даалтын сан болон Хас банк, Голомт банк, Улаанбаатар хотын банкны төлөөлөл, Хан-Уул дүүргийн 100 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

            Тус арга хэмжээнд ХУД-ийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Энхболд, МҮХАҮТанхимын орлогч дарга Б.Намжилсүрэн нээж үг хэлсэн бөгөөд МҮХАҮТанхимын танилцуулга, Төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн танилцуулга, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн танилцуулга, ХХААХҮЯ-ны ЖДҮХСангийн Урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох журмын танилцуулга, зээлийн батлан даалтын сангийн танилцуулга, Ганабелл институт “Бизнесийн хурд” сургалт, Асуулт хэлэлцүүлэг, Банкууд болон аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг танилцууллаа.

            Хан-Уул дүүргийн 10 үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн бүтээлүүдээ дэлгэн сонирхуулж, харилцан туршлага солилцож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилсан.