Бизнесийн итгэлийн индекс 2014 судалгааны тайлан

0
645

Төр, засгийн зүгээс авч
хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн бодлого шийдвэр нь бизнес
эрхлэхэд хэрхэн нөлөөлж байгаа, энэ нь оновчтой байж чадаж байна уу, бизнес
эрхлэх таатай орчин бий болсон уу зэрэг асуудлуудад бизнесийнхэн ямар үнэлгээ, дүгнэлт
өгч байгааг гарган харуулах зорилготой “Бизнесийн итгэлийн индекс” судалгааг
МҮХАҮТ-аас хагас жил тутам гаргадаг юм.
Энэ удаа бид энэхүү судалгааны 2014 оны эхний хагас жилийн тайланг танилцуулж
байна. Тус судалгаагаар бизнесийн орчны ерөнхий төлөв байдал, аж ахуйн
нэгжүүдийн ашиг орлого, түүний өөрчлөлтийн талаарх хүлээлт, бизнесийн орчинд
хамгийн таатай болон таагүй нөлөө үзүүлж буй төрийн бодлого шийдвэрүүд, макро
эдийн засгийн үндсэн асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл, инфляци, хөрөнгө
оруулалтын орчин зэргийн талаарх бизнесийнхний байр суурь, санал хүлээлт ямар
байгаа болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлд нэн тэргүүнд хэрэгжүүлвэл
зохих асуудлаар судалгаанд оролцогчдын санал бодлыг гаргахыг зорьлоо.

Судалгааны дүнгээс харахад
Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар иргэд, бизнес эрхлэгчид ам
муутай, хүндрэлтэй, хэцүүхэн үетэй тулгарчихаад байна гэж үзэцгээж байна. Эдийн
засаг хүндэрч, хэцүү байдалд орчихсон байгаа ч энэ мухардлаас гарах дорвитой
бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Өдөр бүр нэмэгдэж буй
валютын ханшийн хөөрөгдөл, үнийн өсөлтөөс болж бизнес эрхлэхэд маш олон
асуудлууд гарч ирж байна гэж судалгаанд оролцогчид онцолсон байна. Бизнес
эрхлэгчдийн дунд тулгамдаж байгаа асуудлын нэг нь бизнесийн таатай орчныг
бүрдүүлэх, боломжтой нөхцлөөр хангаж өгөхийг төр, засгийн удирдлагаас хүлээсээр
л байгаа нь харагдаж байна.

Тайланг дараах холбоосоор татаж аваарай.http://www.mongolchamber.mn/index.php/mncci-policy-advocate/172-policy-advocate-category-7/2964-2014-06-17-164037