“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”- III УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН

0
69

Ерөнхий зохион байгуулагч: БНХАУ-ын Худалдааны Яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, ӨМӨЗО-ны Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Мишээл Экспо групп, Монголын Үйлдвэрлэгчдийг Дэмжих Холбоо

Үзэсгэлэнгийн хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд, нийт 5 өдөр зохион байгуулагдана.
Хаана: ӨМӨЗО-ны Хөххотын “Олон Улсын Үзэсгэлэнгийн Танхим”-д, үзэсгэлэнгийн нийт талбайн хэмжээ-100 стандарт талбай.

Үзэсгэлэнгийн агуулга:

  1. “Монгол Улс-БНХАУ-ын хооронд иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай” хамтарсан тунхаглалын хүрээнд Монгол-Хятадын Экспо, Худалдаа, Эдийн засаг, Соёлын нэгдсэн арга хэмжээг ӨМӨЗО-ны Улаанцав хотод  3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
  2. Арга хэмжээний хүрээнд Хөх хотод Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
    Тус арга хэмжээ нь манай үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүд болон холбогдох салбарын бизнес эрхлэгчдэд зах зээлээ тэлэх, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэгчтэй болох зэрэгт өндөр ач холбогдолтой билээ. Иймд “Гурав дахь удаагийн Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах “Монгол Бараа, Бүтээгдэхүүний Үзэсгэлэн”-д Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын олон улсын чанар, стандартад нийцсэн, үндэсний, брэнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг оролцоно.