“ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАНД …” СЭДЭВТ АРЬС ШИР, ГАР УРЛАЛЫН САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
46

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Үйлдвэрлэгч танд…” сэдэвт салбарын уулзалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. 

Арга хэмжээний зорилго нь Үйлдвэр эрхлэгчид харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээ, мэдээлэл авч, бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд оршино. 

Эна удаагийн уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж, дүүргийн хэмжээнд арьс шир, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.

Үйл ажиллагааг нээн ХУД-ийн ЖДҮДТөвийн дарга Н.Дорждулам үг хэлж, бусад салбар, чиглэлийн уулзалтууд хуваарийн дагуу үргэлжлэн зохион байгуулагдахыг онцолсон юм.

Өнөөдрийн арга хэмжээнд төрийн байгууллагыг төлөөлж дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтсийн мэргэжилтэн мөн Зээлийн батлан даалтын сан болон Голомт банкны мэргэжилтэн нар оролцож, өөр өөрсдийн салбарын бодлого чиглэл, цаашдын үйл ажиллагааг үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулав. 

Үйлдвэрлэл эрхлэгчид мэргэжлийн байгууллагуудаас асууж тодруулах зүйлээ тухай бүрт нь асууж харилцан ярилцаж, санал бодлоо солилцон үр дүнтэй уулзалт болсон юм. 

Мөн туршлагатай үйлдвэрлэгчдийн төлөөлөл Арьс ширээр бүтээгдэхүүн хийдэг Б.Бэлэгжаргал өөрийн туршлага болон борлуулалтаа хэрхэн явуулж байгаа талаар хэрилцан мэдээлэл солилцлоо.

Арга хэмжээний төгсгөлд ЖДҮДТөвийн мэргэжилтэн Н.Одонтунгалаг удахгүй 10 дугаар сарын 1-нд нээгдэх “Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч ажилласан.

Дараагийн салбарын уулзалтыг 09 сарын 25-ны өдөр зохион байгуулах тул  үйлдвэрлэл эрхлэгч та бүхэн идэвхтэй оролцоно уу?