“ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАНД …” СЭДЭВТ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

0
64

2019.09.25
Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Үйлдвэрлэгч танд…” сэдэвт салбарын уулзалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. 
Арга хэмжээний зорилго нь Үйлдвэр эрхлэгчид харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээ, мэдээлэл авч, бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд оршино. 


Эна удаагийн уулзалт 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж, дүүргийн хэмжээнд төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.


Арга хэмжээнд ЖДҮДТөвийн мэргэжилтэн Н.Одонтунгалаг удахгүй 10 дугаар сард нээгдэх “Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийн талаар бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгч, үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн санал бодлыг сонсож, борлуулалтын цэгээр бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтийг хүлээн авч, харилцан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.
Мөн “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн 2019 оны 2 дахь хэвлэлд бүтээгдэхүүнээ сурталчлуулах жижиг дунд үйлдвэрлэл эрхлэчдийн бүтээгдэхүүний зургийг авч ажиллаа.


Эрхэм Хан-Уул дүүрэгт Үйлдвэрлэл эрхлэгч та бүхэндээ ажлын амжилт хүсэе.