Монгол Улсын Хөгжлийн банк Олон Улсын Хөрөнгө Оруулалтын банктай 20 сая евро хүртэлх зээлийн гэрээ байгууллаа

0
469

Монгол Улсын Хөгжлийн банк нь
Олон Улсын Хөрөнгө Оруулалтын банктай 2015 оны 9 дүгээр сарын 14–ний өдөр 7
жилийн хугацаатай 20 сая евро хүртэлх зээлийн гэрээг байгууллаа.

Энэхүү зээлийн эх үүсвэр нь Монгол Улсын жижиг, дунд бизнес
эрхлэгчдийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулах бөгөөд
гэрээг Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н. Мөнхбат болон Олон
Улсын Хөрөнгө Оруулалтын банкны ТУЗ-ийн Дэд дарга Владимир Ливенцев нар
харилцан үзэглэсэн юм.

Оросын Холбооны Улсын Москва хотод төвтэй Олон Улсын Хөрөнгө
Оруулалтын банк нь 1970 онд Засгийн газар хоорондын гэрээний дагуу үүсгэн
байгуулагдсан бөгөөд Дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж буй олон талт хөгжлийн
байгууллагаа юм.

Олон Улсын Хөрөнгө Оруулалтын банкны гишүүн орнуудад Бүгд
Найрамдах Болгар, Чех, Унгар, Румын, Словак, Куба, ОХУ, Бүгд Найрамдах
Социалист Вьетнам болон Монгол Улс багтдаг. Тус банк нь гишүүн орнуудынхаа
эдийн засгийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх хөгжлийн төслүүдэд санхүүжилт
олгодог ба жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд голчлон анхаарч ажилладаг. Олон
Улсын Хөрөнгө Оруулалтын банкинд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч
байгууллагаа Мүүдийз (Moody’s)-с Baa1 (төлөв тогтвортой), Фитч Рейтинг (Fitch
Ratings)-с BBB (төлөв тогтвортой) зэрэглэлийг тус тус тогтоосон болно.