ХАН-УУЛ ДҮҮРЭГ “БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ”-ТЭЙ БОЛЛОО “

0
434

Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр Нийслэлийн Шинжлэх ухаан үйлдвэрлэл инновацийн газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “Дельта комплекс трейдинг” ХХК-ийн “Монгол Фармер” худалдааны төвд 39м2 талбай бүхий “Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэг байгууллаа.     

Борлуулалтын цэгийн тохижилтын ажлыг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газар гүйцэтгэж, түрээс болон зохион байгуулалтын ажлыг Хан-Уул дүүрэг хариуцсан ажиллаж байна.

            “Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэг нь нэгдсэн кассын системд холбогдож, худалдагч борлуулалт хийж байгаараа онцлог юм.

Борлуулалтын цэгт Хан-Уул дүүргийн арьс шир, ноос ноолуур, эсгий болон савхин эдлэл, гар урлал, үндэсний хувцас, бэлэн хувцас, хүүхдийн дээл хувцас, гоёл чимэглэл, зөгийн бал, эрүүл мэндийн шүүс, өглөөний хоол зэрэг 35 үйлдвэрлэл эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, үйл ажиллагааг сурталчилж байна.

Нээлтийн арга хэмжээг албан ёсоор 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээж, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам нар оролцлоо.

            Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Борлуулалтын цэг”-т бүтээгдэхүүнээ борлуулснаар борлуулалтын орлогоо нэмэгдүүлж, цаг хугацаа хэмнэн, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой юм.

            Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжийн өмнө манай үүд хаалга үргэлж нээлтэй.