ХУД-Т ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛНА

0
427

НИТХТ-ийн 133-р тогтоолоор Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөрийг баталж Хан-Уул дүүргийн 13-р хороонд хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк багуулахаар боллоо.

Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр нь 3 үе шаттай хэрэгжих бөгөөд:

1-р үе шат болох 2015-2016 онуудад Үйлдвэрлэл, технологийн паркийн инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж, зам талбайн зураг төслийн ажлууд хийгдэж дуусна.

2-р үе шат болох 2017-2020 онуудад Паркууд байгуулагдан хөрөнгө оруулалт хийгдэн бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ.

3-р үе шат болох 2021-2025 онуудад үйлдвэрлэл технологийн паркийн төмөр зам, авто замын бүтээн байгуулалтын ажлууд бүрэн дуусах юм.

 

ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Эх сурвалж:http://khanuul.mn/