БНСУ-ЫН ЖИНЖҮ ХОТНОО БОЛОХ ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

0
553

БНСУ-ын Жинжү хотноо 2015 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Жинжүгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн олон улсын үзэсгэлэн болно. Хүнс, Хөдөө аж ахуй, Газар тариалан, Мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, импортлогч, худалдан авагч бүх ААН-үүд Солонгосын болоод бусад оролцогч орнуудтай хамтран ажиллах, уулзах, гэрээ хэлцэл хийх мөн түнш хайх, ОУ-ын шинэ техник, технологитой танилцах, туршлага солилцох, бараа бүтээгдэхүүнээ Солонгосын зах зээлд таниулж, худалдан авах түншийн харилцаа тогтоох хүсэлтэй бол яаралтай бүртгүүлнэ үү. Энэ үеэр МАА, ХАА, газар тариалангын чиглэлийн ганцаарчилсан- B2B уулзалтанд оролцох боломжтой ба заасан чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй гадаадын байгууллагуудын туршлагаас хуваалцах лекц зохион байгуулагдана.

Үзэсгэлэн доорхи нэр төрлөөр нийт 200 000 кв.м талбайтай 15 их танхимд нэгэн зэрэг явагдана. Үүнд:

  • IT,BT,CT,GT хөдөө аж ахуй, шавьж био үйлдвэрлэл, шинэ био технологи, органик, нано технологийн аргууд

  • Тариалалтын шинэ технологи, ус зайлуулах систем

  • Бүх төрлийн жимс, хүнсний ногоо, цэцэг, тариалалт

  • Ногоон байгууламжийн хэрэгсэл, нарны зайн болон лед системүүд

  • Логистик түгээлтийн систем, хадгалалтын төхөөрөмжүүд, бөөний болон жижиглэнгийн худалдаа

  • Хоёрдогч боловсруулсан хоол хүнс, байгальд ээлтэй хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

  • Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, эд анги

  • Мал аж ахуйн үржүүлэг, ариутгал, хооллолт, шинэ технологи, тоног төхөөрөмж, ялгадсыг цэвэрлэх систем, услалтын систем

  • Ойжуулалтын машин, механизм, мод боловсруулалт, хэмжилт, хаягдал модны цэвэрлэх систем, дахин боловсруулалт, ой хамгаалалт болон үйлчилгээ, тохижуулалтын бүтээгдэхүүн

  • Сайн чанарын үр, шинэ үр, сорт сайжруулалт, үрийн банк, үрсэлгээ, үрийн судалгаа шинжилгээ, үр суулгагчийн сургалт

  • Байгалийн гаралтай эм, эмийн үйлдвэрлэл, гоо сайхны бүтээгдэхүүн

  • Хөдөө аж ахуйн салбарын зөвлөх үйлчилгээ, хөдөө аж ахуйн боловсролын байгууллага, компаниуд, төв болон орон нутгийн засаг захиргаа, тариалангийн аж ахуйн хувиарлалт болон түрээс, банк санхүү болон даатгалын үйлчилгээ

  • МАА, хүнс ХАА-н гаралтай бүх төрлийн бараа бүтээгдэхүүн

МҮХАҮТ нь Жинжүгийн ЭКСПО хороотой хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу буудал, хоол, унаа, онгоцны тийзийг оролцуулан 1 хүнд зөвхөн 1000 ам.долларын зардал гаргахаар онцгой хөнгөлттэй нөхцөлөөр оролцуулах юм. Мөн үзэсгэлэнгийн талбайг үзэсгэлэн гаргагчид үнэ төлбөргүй олгох ба үзэсгэлэнд оролцох бүтээгдэхүүний дээжийг урьдчилан ачуулах шаардлагатай ба илгээх хаягыг жич мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй:http://www.mongolchamber.mn/