АЖ ҮЙЛДВЭРЖСЭН ОРОН БОЛЖ ХӨГЖИХ НЬ ЧУХАЛ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

0
551

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд “Монгол-Хятадын анхдугаар экспо”-г  ӨМӨЗО-ны Хөх хотноо амжилттай зохион байгууллаа. Тус удаагийн “Монгол Хятадын экспо” арга хэмжээг БНХАУ-ын худалдааны яам, Аж үйлдвэрийн яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар ерөнхийлөн зохион байгуулж, БНХАУ-ын Худалдааны яамны  Гадаад худалдааны хөгжлийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны танхим, ӨМӨЗО-ны Олон Улсын Худалдааг дэмжих хороо, Хөх хотын Ардын засгийн ордон, Хөрөнгө оруулалтын газар, Аж үйлдвэрийн яамны худалдааны, бодлого зохицуулалтын газар болон БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, МҮХАҮТ-аас харилцан дэмжиж зохион байгууллаа.  Энэ сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол-Хятадын анхдугаар экспо”-д аж үйлдвэр, эрүүл мэнд, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спорт, хүнс, уул уурхай эрчим хүч, аялал жуулчлалын салбарын нийт 800 гаруй төлөөлөгч оролцов. Үүнээс   үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч 230 гаруй  аж ахуй нэгжийн  400 орчим  төлөөлөгч дотооддоо  үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы зах зээлд танилцуулсан юм. Харин зохион байгуулагч талаас нийт 7500 гаруй төлөөлөгч анхдугаар экспод оролцлоо. Энэ сарын 22-нд соёлын солилцооны арга хэмжээгээр эхэлсэн анхдугаар экспоны хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын дээд хэмжээний уулзалт болон аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг сэдвээр 18 салбар хуралдаан зохион байгуулагдаж, нийт 100 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичигт талууд гарын үсэг зурсан юм. Тухайлбал, “Монгол-Хятадын худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын дээд хэмжээний уулзалт”, хоёр улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны уулзалт, хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай дугуй ширээний уулзалт, зэрэг өндөр ач холбогдол бүхий хуралдаанууд энэ өдрүүдэд болж өнгөрлөө.Дэлгэрэнгүй: http://www.mongolchamber.mn/chamber/index.php/mainmenu-news/item/734-2015-10-27-08-56-08