Мэдээлэл

0
499

Тус төв нь төлөвлөж буй шинэ
төслийн ажлын хүрээнд Герман улсын Туршлагатай экспертүүдийн холбоо /
SES/-с
мэргэжилтэн Эберхард Хецнерийг урьж манай улсад 21 хоног хамтран амжилттай
ажиллалаа.
  

Кластерын тухай: Нэг салбарт үйл ажиллагаа явуулдаг эсвэл
зарим тохиолдолд бие биенээсээ хамааралтай жижиг дунд аж ахунй нэгжүүд
(ЖДҮ)  шинэ технологийг ашиглах, хамтран
худалдан авалт хийх, үйлчлүүлэгчид цогц үйлчилгээг хүргэх, бүтээгдэхүүний
үйлдвэрлэл, борлуулалтын үе шатанд хамтран ажиллах замаар кластерыг бий болгон
түүний давуу талыг ашиглаж болно

 Байршлын
хувьд ойролцоо оршдог толгой компани болон түүнийг дагасан бүтээгдэхүүн,
үйлчилгээгээр төрөлжсөн компаниудын оновчтой хамтын ажиллагаанд тулгуурлан
үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн түвшинг дээшлүүлэх, инновацын  бодлогыг хэрэгжүүлэх, ашиг орлогыг нь
нэмэгдүүлэх, улмаар өрсөлдөх чадварыг нь сайжруулах боломжтой
. Кластерын хэмжээнд компаниуд байгаа нөөцөө
үр ашигтай ашиглахын тулд урт хугацааны гэрээний дагуу бизнесийн төслүүдийг
хамтран хэрэгжүүлэх өргөн боломж нээгддэг байна.