Нобелийн шагналт Амано Хироши: Монгол эрдэмтэн багш, оюутнуудтай хамтарсан судалгаа хийнэ

0
552

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Япон улсын Нагояа их сургуулийн доктор,
профессор, Нобелийн шагналт Амано Хирошиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Профессор
Амано Хироши
 нь Цэнхэр Лед гэрлийг 1990 онд зохион бүтээж, 2014 онд
Физикийн салбараас өөрийн багш  Isamu Akasaki болон Профессор Shuji
Nakamura -ын хамтаар Нобелийн шагнал хүртсэн юм.

Цэнхэр Лед гэрлийг зохион бүтээснээр өнөөдрийн бидний амьдралын
салшгүй хэсэг болсон хавтгай дэлгэц, гар утас, таблетууд болон гэрлийн лампууд
өнөөдрийн түвшинд хүрч хөгжжээ.

Энэ бүтээлийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмрээс дурдвал 2013
оны байдлаар дэлхийд 17.7 тэрбум долларын борлуулалт хийж 250,000 ажлын байрыг
бий болгосон байна.

Уулзалтын үеэр професор Амано “Биднийг
эх орондоо урьж Монгол эрдэмтэн багш, оюутнуудтай хамтарсан судалгаа хийх
боломж олгож байгаа Л.Гантөмөр сайд танд баярлалаа. Бид шинжлэх ухааны
салбарт та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ.

БСШУ-ны
сайд Л.Гантөмөр
 “Бид Монгол Улсыг шинжлэх ухааны орон болгохоор зорьж
байна. Монгол хүн мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд
нийлүүлж мэдлэгийн эдийн засагтай орон болох эхлэлийг цэцэрлэгийн наснаас
эхлээд дээд боловсролд хүртэл шинэчлэн тавьж байна.Энэ зорилго биелхэд та
бүхний дэмжлэг бидэнд хэрэгтэй. Монгол улсаас таны шавь нар олноороо төрнө
гэдэгт итгэлтэй байна” гэв. 

Профессор Амано Хироши нь Монгол Улсад гурав хоногийн айлчлал
хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгтэй уулзаж Монголын эрдэмтэн, судлаач, оюутан, сурагч нарт “ЛЕД
ГЭРЛЭЭР ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭХ НЬ” сэдвээр нээлттэй лекц унших юм.

Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн
лабораторитай танилцаж Нагояа их сургуулийн болон өөрийн нэрэмжит лабораторид
Монгол Улсаас оюутан сургах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.

Ингэснээр Монголын эрдэмтэн, судлаач нар Нобелийн шагналт
профессорын лабораторид судалгаа хийх боломжтой болж байна. 

 

Эх сурвалж:gogo.mn