“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ” B2B УУЛЗАЛТ

0
468

ТА 3 САРЫН 31-НД БОЛОХ “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ” B2B УУЛЗАЛТАД ОРОЛЦСОНООР

1. Тогтвортой хөгжлийн зорилтууд, Монгол улсын ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийн тухай мэдлэг, мэдээллийг авна.

2. Тогтвортой санхүүжилтийн тухай, арилжааны банкнууд цаашид байгаль орчинд ээлтэй, нийгэмд чиглэсэн зээл, төсөл хөтөлбөрүүдэд зээл олгодог болох тухай ойлголтыг авна. Тогтвортой санхүүжилт гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл үүсгэх эсэхийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргах цогц зарчмуудын тухай ойлголт юм. Иймээс гадаадын олон улс тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулж, тэдгээрийг хөрөнгө оруулалт, зээл, санхүүгийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна.

3.Монголын Тогтвортой Эрчим Хүчний Санхүүжилтийн Үйлчилгээ (МонТЭХСҮ) төслийн талаар, төсөлд хамрагдах боломжуудын тухай мэдлэг, мэдээллийг авна. МонТЭХСҮ нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээгээ багасгах / Одоо ашиглагдаж буй үйлдвэрийн барилга, үйлдвэрлэлийн дамжлага, тоног төхөөрөмж болон үйлдвэрийг боловсронгуй болгох, Үйлдвэрлэлийн хүчин чадлыг өөрчлөн сайжруулах, өргөтгөх/ болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар зорьж байгаа ЖДҮ, томоохон байгууллагуудад 2.5 сая ам.доллар хүртэлх зээлийг боломжит нөхцөлөөр олгож байна.

4.Хамгийн чухал нь бизнесийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бий болгох, бэхжүүлэх, санал солилцох, танилцах зэрэг давуу талтай.

Эх сурвалж:http://www.mongolchamber.mn/