Гадаад худалдаа хумигдсаар

0
544

Монгол Улс 2016 оны эхний улиралд дэлхийн 115 оронтой худалдаа хийв. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.долл, үүнээс
экспорт 959 сая, импорт 599 сая ам.доллар баи
̆на.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 12.4 хувь, үүний дотор экспорт 11, импорт 14.6 хувиар буурчээ.
Гадаад худалдаа ийн хумигдахад ААН-үүдийн бэлэн мөнгөний нөөц хомсдсон,
худалдан авах чадвар буурсан, борлуулалт саарсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлж
байна.

Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний улиралд 376 сая ам.доллларын ашигтай байсан бол энэ оны эхний улиралд 359.9 сая ам.доллар байна.

Тэгвэл экспорт өмнөх оны мөн үеийнхээс 118 сая ам.долл буюу 11 хувиар буурчээ.
Үүнд

·        
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 137.7 сая ам.долл,

·        
Машин тоног
төхөөрөмжии
̆нх 10.9 сая ам.долл,

·        
Хүнсний бэлэн бүтээгдэхүүнийх 8.2 сая ам.долл,

·        
Үндсэн төмөрлөг,
түүгээр хии
̆сэн зүйлийнх 3.7 сая ам.долл,

·        
Ургамлын гаралтай бүтээгдэхүүнийх 1.3 сая ам.доллараар буурсан нь голлон
нөлөөлөв.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 102.7 сая ам.долл
буюу 14.6 хувиар бас л буурсан.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 69.3 сая ам.долл,

Үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 13.3 сая ам.долл,

Хуванцар бүтээгдэхүүнийх 7.2 сая ам.долл,

Хүнсний бэлэн бүтээгдэхүүнийх 6.1 сая ам.долл,

Хими, химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийх 5.8 сая ам.доллараар
буурсан нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл
гое
̈лын
зүи
̆лсийн экспорт нийт экспортын 88.1 хувийг эзэлж байгаа бол импортын 53.7
хувии
̆г
эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан болон тээврии
̆н хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт эзэлж байна.

 Эх сурвалж:
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар