Монголоос мах экспортлох боломжтой зах зээл нь БНХАУ, ОХУ,Ойрхи дорнодын улсууд

0
509

Монгол Улс бодлогын түвшинд махны экспортыг
дэмжихээр зорьж байна. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Махны холбооны дэд
Ерөнхийлөгч Вилиам Вестмэн, мах, махан бүтээгдэхүүний тоног, төхөөрөмж
үйлдвэрлэгч БНХАУ дахь салбарын төлөөлөгч Жон Лонг нар Монголын мах үйлдвэрлэгч
компаниудын төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын малын чанар АНУ, Австрали, Канад зэрэг
улсынхтай харьцуулахад 50 хувьтай тэнцэх боловч олон улсын чанарын шаардлага
хангасан мах боловсруулалт огт байхгүй гэж үзжээ. Монголд одоогоор мах
боловсруулах 30 байгууламж байгаагаас хоёр нь олон улсын чанарын шаардлага
хангаж байгаа аж.

Харин 10 нь тогтвортой үйл ажиллагаа явуулж,
дотоодын эрэлтийн 20 хувийг хангаж байгаа нь бодит боломжит зах зээлтэй
харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Монгол Улсаас мах экспортлох боломжтой зах
зээл нь БНХАУ, ОХУ болон Ойрхи Дорнодын улсууд гэдгийг АНУ-ын Махны холбооны
дэд Ерөнхийлөгч Вилиам Вестмэн онцоллоо.

Зөвхөн БНХАУ гэхэд жилд нэг сая ангус брэндийн
үхрийг амьдаар болон нэг сая ангус брэндийн үхрийн гулууз махыг Австралиас
импортолж байгаа ажээ. Энэ нь нийт таван тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа
юм.

Эх сурвалж gogo.mn