Сайхан мэдээ: Монгол залуус гэрийн ухаалаг, автоматжуулсан хамгаалалтын төхөөрөмж бүтээжээ.

0
538

Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс “Хөгжилдхүрэх зам-2016” үзэсгэлэнг Аж үйлдвэрийн яаманд зохион байгууллаа. Тус
үзэсгэлэнг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын дарга З.Энхболд нар үзэж
сонирхсон юм. Үзэсгэлэнд хүнд, хөнгөн үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийг
ихэвчлэн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирсэн юм.

Тэгвэл шинэ технологи, шинэ инновацийн санаагаа олж АНУ,
БНХАУ, Казахстаны зах зээлд гарах боломжоо бүрдүүлэхээр ажиллаж буй монгол
залуустай бид уулзаж ярилцлаа. Тэд “Добу” нэртэй гэрийн ухаалаг автоматжуулалт,
хамгаалалтын систем зохион бүтээжээ.

 Добу ухаалаг автоматжуулалтын системийн техник, программ
хангамжийн шийдлийг Монгол инженерүүд бүтээсэн учраас хэрэглэгчийн хэрэгцээ
шаардлагад нийцсэн нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой аж. Энэхүү төхөөрөмжийг
суурилуулснаар гэрийнхээ гэрлийг асааж унтраах, тодруулж бүдгэрүүлэхээс гадна
цахилгааны залгуурууд, электрон төхөөрөмжийг дэлхийн хаанаас ч удирдах
боломжтой аж.Гэрийн доторх агаарын чанар муудсан тохиолдолд хүчилтөрөгч
болон нүүрстөрөгчийн харьцаа алдагдсан гэсэн мэдээллийг хэрэглэгчдэд өгөх,
тухайн өдрийн цаг агаарын мэдээг урьдчилан сануулж бороо орох гэж байгаа
сануулж шүхрээ авч гарахыг гэрийн эзэнд сануулах гэх мэтээр чамгүй ухаалаг
төхөөрөмж юм байна.Монголдоо эрэлт хэрэгцээтэй байхаас гадна гадны зах зээлд
гарч эхлээд буй энэхүү бүтээлийг хийсэн “Amertros” технологи компанийн Үйл
ажиллагаа хариуцсан захирал Ч.Ганхөлөгтэй цөөн хором уулзаж ярилцлаа.

-Бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргана гэсэн. Энэ талаар
мэдээлэл өгөөч?

-Монголд оюуны бүтээлээ хийгээд гадны зах зээлд гаргах
бодолтой хийсэн. Толгойнд байгаа мэдлэгээ гадагшаа зарах цаг нь болсон. Эхний
борлуулалт туршилтаар АНУ-д хийгдсэн. АНУ-ын зах зээл маш их сонирхож байна.
Казахстан, АНУ, БНХАУ-ын зах зээлээс гадна экспорт, импортын харилцаатай Япон,
Солонгост бүтээгдэхүүнээ гаргах бодолтой байгаа.