МОНГОЛ СОЛОНГОСЫН БИЗНЕС ФОРУМ 2016

0
556

Монгол-Солонгосын бизнес форум –ийг 6 дугаар сарын 2-ний өдөр Монгол улсын
нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна.

Уг форумд Солонгосын “Кореа СЕО Саммит”-ийн захирал, БНСУ-ын хотын бүтээмж
ба соёлын нэгдлийн бага хурал зохион байгуулах хорооны дарга, Монгол-Солонгосын
судалгааны нийгэмлэгийн захирал асан Пак Бун Гюү, Шадар сайд асан, Шинжлэх
ухаан, технологийн сайд асан “Ворлд Лидерс” сангийн тэргүүн У Мён, Байгаль Орчны
яамны сайд асан, Олон улсын цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэнг зохион байгуулах
хорооны дарга И Ман И болон БНСУ-ын бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа
30-аад зочид оролцох юм.

Энэхүү арга хэмжээний хүрээнд  хоёр
орны бизнесийн төлөөлөгчид боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал,
эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр санал бодлоо солилцох, туршлага хуваалцах
цаашлаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болно.

Бизнес эрхлэгч та бүхнийг “МОНГОЛ-СОЛОНГОСЫН
БИЗНЕС ФОРУМ 2016”-нд өргөнөөр оролцохыг урьж байна.

Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж
Үйлдвэрийн Танхим

Хэзээ:2016,06,02-нд 09:30 цагт