“Оюутан-зөвлөх” хөтөлбөрт ААН, Компаниудыг урьж байна

0
542

Эрхэмбизнес эрхлэгчид Та бүхнийг МҮХАҮТ, СЭЗДС-ийн хамтын ажиллагааны хүрээнд,
“Оюутан-зөвлөх” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

“Оюутан-Зөвлөх”
хөтөлбөрийн гол зорилго: СЭЗДС-ийн мэргэжлийн хөтөлбөр тус бүрээс “Зөвлөх
багш”-аар ахлуулсан “Оюутан зөвлөх” багийг 5 хүртэлх оюутнаар бүрдүүлж,
бизнесийн байгууллагын үйл ажиллагаагааг олон талаас нь оношлох, асуудлыг
илрүүлэн тодорхойлох, шийдвэрлэх арга замыг олох, бизнесийн амжилтын үндсийг
бүрдүүлэхэд оршино.

Хамрагдах
байгууллага: МҮХАҮТ-ийн гишүүн байгууллага, ААН, компаниуд

Та
бүхэнд ямар үр ашиг, ач холбогдолтой вэ?

Бизнест
тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдлүүд гаргах, хэрэгжүүлэх ажлыг бага
зардлаар, богино хугацаанд хийлгэх,

Цаашид
өөрийн компанидаа ур чадвартай мэргэжлийн ажиллах хүчний нөөц бүрдүүлэх,
бэлтгэх

Илүү
ахисан түвшинд бизнесийн болон тухайлсан чиглэлээр зөвөлгөө авах боломжтой
болно.

Хэрэгжих
хугацаа: 2016 оны 5-р сараас эхлэнэ. Нэг багийн ажиллах хугацаа 14-30 хоног

Удирдлага,
хяналт, үнэлгээ: МҮХАҮТ, СЭЗДС хамтран явц, хэрэгжилтэд хяналт тавиж, зохион
байгуулна. Хугацааны эцэст ААН, компани бүрт тайлан, дүгнэлт, зөвлөмж хүлээлгэн
өгнө. Бизнесийн ёс зүйг дээдлэн, нууцлалыг хадгална.

МҮХАҮТ
нь “Оюутан-Зөвлөх” хөтөлбөрт 2016 оны 5-р сарын 23-наас 6-р сарын
10-ны  хооронд ААН, компаниудыг бүртгэнэ.
Хамрагдах тоо хязгаартай болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй
мэдээллийг СЭЗДС, МҮХАҮТ-ын доорх хаяг, утсаар лавлана уу.

Холбоо
барих:

МҮХАҮТ-ийн
ХОЖДҮГазар

Утас:
+976-99096809, +976-99022590

СЭЗДС-ийн
Зөвөлгөө өгөх төв

Утас:
+976-98118844