MICS ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

0
303

Хэзээ: 2016 оны 6 дугаар сарын 9-13-ныөдрүүд /5 хоног/

Хаана: МИШЭЭЛ ЭКСПО Төв

Ерөнхий
зохион байгуулагч:

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Хамтран
зохион байгуулагч:

Аж Үйлдвэрийн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам

“ЖДҮ-ийн
бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” үзэсгэлэнгийн цар хүрээ жилээс жилд өргөжиж
байгаагаас Олон улсын тавцанд гаргах зорилгоор үзэсгэлэнгийн нэрийг өөрчилж,
“Монголын Олон Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн” болгон
шилдэг экспортын бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилах, дэмжих, чанартай
импортын бүтээгдэхүүнээр зах зээлийг хангах, түншийн харилцааг бэхжүүлэх,
борлуулалтын хэмжээг ихэсгэх зорилтуудыг тавьлаа.

Хамрах
цар хүрээ:

Хөнгөн
үйлдвэрийн салбар (Арьс шир, Ноос, Ноолуур, Эсгий бүтээгдэхүүн, Сувинер, Бэлэг
дурсгал, Гоёл чимэглэл, Алт мөнгөн эдлэл, Эрүүл мэнд, Гоо сайхны бүтээгдэхүүн,
Эм, эмнэлгийн багаж хэрэгсэл, Гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл, Барилгын
материал, Ном товхимол, Хэвлэл, Үндэсний уламжлалт хувцас)

Хүнсний
салбар (Гурил, Сүү, Махан бүтээгдэхүүн, Органик ногоо, Жимс, жимсгэнэ, Зөгийн
бал, Ус, ундаа, Чихэр)

Үйлчилгээний
салбар (Банк санхүү, зээлийн үйлчилгээ, Даатгал, Зар сурталчилгааны агент,
Маркетингийн агент, Программ хангамж, ТВ, ФМ)

Импорт
(Хүнс, )

Үзэсгэлэнгийн
архив:

Үзэсгэлэн
нийт 19-н жил амжилттай зохион байгуулагдсан ба 2015 онд үзэсгэлэнд Бүгд
Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, БНХАУ-ӨМӨЗО, Бүгд
Найрамдах Польш Улс, Монголоос 98 аж ахуйн нэгж оролцон, нийт 2750 м2 талбайд
бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилсан байна.

Олон
улсын хэмжээний томоохон үзэсгэлэнд холбогдох байгууллага, бизнес эрхлэгч Та
бүхнийг идэвхитэй оролцож, онцлог үйл ажиллагаа явуулж хамтран ажиллахыг хүсье.

Бүртгэлийн хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 21-ийг
дуустал

Холбоо барих: Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn
Утас:312371