“Малын тэжээл – Царгас”-ны ач холбогдол.

0
1115

ХУД-ийн ЖДҮДТөвөөс тус дүүргийн 12,13 хорооны фермер
эрхлэгчдэд зориулж  ХААИС, Мал аж ахуйн
эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, зөвлөх агрономич доктор Ш.Батсүхийг
урьж “Малын тэжээл
Царгас”  сургалтыг 2016 оны 05-р сарын 27-ны өдөр зохион
байгууллаа.

 Уг сургалт нь
танхимын болон талбайн 2 хэсэгтэй бөгөөд танхимын сургалтад нийт 17, талбайн
сургалтад 5 хүн оролцсон. Сургалтаар царгасны ач холбогдлыг бусад малын
тэжээлтэй харьцуулан тайлбарлаж бэлчээрийн газрыг нөхөн сэргээх боломжтой, олон
наст ургамал, мөн фермер эрхлэгч,  иргэн
Эрхэмжаргалын талбай дээр царгасыг хэрхэн тариалах ,тариалахдаа анхаарах
зүйлсийг тайлбарлан царгасны үр суулгаж үзүүллээ.