Араб, Исламын улсуудад мах экспортлох эрхтэй хүнсний гэрчилгээ олголоо.

0
409

Араб,Исламын улсуудад мах экспортлох эрхтэй хүнсний гэрчилгээ олголоо.

Хүнс
хөдөө, аж ахуйн яамны хүсэлтийн дагуу Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах
агентлаг (ТИКА), Туркийн Стандартын хүрээлэн (TСХ) хамтарч мах, махан
бүтээгдэхүүний салбарт ажилладаг 30 мэргэжилтнийг “Мал нядалгааны халал
стандарт” сургалтад хамруулжээ.

Хүнс,
хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр,
ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, БНТУ-ын Элчин
сайдын яамны төлөөлөл болон Монголын махны холбооны тэргүүн Г.Очирбат нар
сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд гэрчилгээг нь гардуулав.

ТИКА-гийн
дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр “Монголын мал аж ахуй, газар тариалангийн
салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн нэг нь мал нядалгааны халал стандартыг
нэвтрүүлэх төсөл. Та бүхэн “Халал хүнс” гэрчилгээтэй болсноор мах, махан
бүтээгдэхүүний экспортоо нэмэх боломжтой. Ингэснээр Монголын эдийн засагт
ч  хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Цаашид ТИКА газар тариалан, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрөө
үргэлжлүүлнэ” гэв.

Монголын
Махны холбооны тэргүүн Г.Очирбат хэлсэн үгэндээ Монголын махны үйлдвэрүүд олон
жилийн турш мал нядалгааны халал стандартыг нэвтрүүлэх талаар ярьсан. Өнөөдөр
энэ баярт үйл явдал тохиолоо гээд ТИКА-гийн дэмжлэгээр зохион байгуулсан
сургалтын үр дүнд Монгол Улс анх удаа “Халал хүнс”-ний гэрчилгээтэй
мэргэжилтнүүдтэй болсныг онцоллоо.

Манай
улс 56 сая толгой малтай. Бид дотоодын махны хэрэгцээгээ төвөггүй ханган, малын
тоогоороо дэлхийд дээгүүрт ордог. Гэвч мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн
засаг дахь мал аж ахуйн салбарын эзлэх хувийг нэмэгдүүлэх, мах, махан
бүтээгдэхүүнээ экспортлох шаардлага байсаар байгаа юм.

Үүний
тулд малын эрүүл мэндийг сайжруулан, мал аж ахуйн салбарын эрх зүйн орчин, дэд
бүтцийг бий болгосоор байна. Гэвч махны экспортын хамгийн чухал зах зээл болох
Арабын болон Исламын орнууд мал нядалгааны халал стандарт хангахыг шаарддаг ч
бид энэ стандартыг нэвтрүүлээгүй л байна. Иймд тухайн орнуудад мах экспортлох
боломжгүй бөгөөд мал аж ахуйн салбарын нөөцийг бүрэн ашиглаж чадалгүй өнөөг
хүрсэн юм.

Эх сурвалж:gogo.mn