Энэ жилийн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана.

0
411

Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Н.Ариунболд хаврын тариалалтын явц, урьдчилсан дүнгийн  талаар мэдээлэл
хийлээ. 

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас хаврын тариалалтыг 
технологийн хугацаанд  чанар сайтай, шуурхай зохион байгуулах ажлыг улсын
хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажилласны дүнд өнөөдрийн байдлаар
нийтдээ  490.5 мянган га-д тариалалт хийгээд  байгаа аж.

Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5
мянган га-д улаанбуудай, үлдсэн га-д үр тарианы төрлийн бусад ургамлыг
тариалахаар төлөвлөөд байсан. Тэгвэл 323 мянган га-д тариалахаар төлөвлөсөн үр
тариаг 375.2  мянган га-д тариалж, тариалалтыг 116 хувьтай давуулан
биелүүлсэн байна.

Мөн хүнсний улаанбуудайг  301.5 га-д тариалахаар
төлөвлөснөөс 353.3  мянган га-д тариалж, 117 хувьтай тариалсан байна.
Бусад хүнсний ногоо, тарималын тариалалтын тухайд одоогийн байдлаар төмс 14.1
мянган га-д, хүнсний ногоо 7.8 мянган га-д, тосны ургамал  63.7 мянган
га-д,  тэжээлийн ургамал  25.1  мянган га-д,  эмийн
ургамал  4.2 мянган га-д,  жимс, жимсгэнийг 317 га-д тус тус
тариалаад байгаа ажээ.

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас тариалалтын чанарыг соёололтоор
хүлээн авах ажлыг зохион байгуулж, 13 аймгийн  353.2  мянган га
улаанбуудайн талбайг хамруулан ажиллахад, нийт тариалсан талбайн 75.8 хувь нь
соёололтоор онц, сайн үнэлгээтэй гэсэн дүн гарчээ.

Эх сурвалж: gogo.mn