Эрчим хүчнийхээ 85 хувийг дотоодоосоо хангана.

0
398

Дотоодын үйлдвэрүүд нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээөсч байгаа. Тиймээс өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах эрчим хүчний эх
үүсвэрүүдийг “Чингис” бондоос санхүүжүүлж, цахилгаан дулааны хангамжийг 30
хувиар нэмэгдүүлсэн билээ.

Ирэх дөрвөн жилд ч нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж,
эрчим хүчний хэрэгцээг хангах эх үүсвэрийг бий болгож, хэрэгцээнийхээ 85 хувийг
дотоодоосоо хангах юм. Мөн говийн бүсэд нар, салхины том чадлын сэргээгдэх
эрчим хүчний цогцолбор барьж, Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан экспортлох
төслийн суурь судалгааг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.

Түүнчлэн аймаг бүр цахилгаан, дулааны нэгдсэн сүлжээтэй
болно. Улсын хэмжээнд 1200 гаруй км цахилгаан дамжуулах шугам шинээр барьж уул
уурхайн бүс нутгууд болон өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй 105 сумын эрчим хүчний
хэрэглээг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шийдвэрлэсэн.

Цаашид Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр,
Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын дулаан
хангамжийг сайжруулах хүрээнд дулааны станц, дулааны нэгдсэн шугам сүлжээ
байгуулан, дулааны станцын нүүрсний хангамжийг шийдвэрлэх юм байна.