БНХАУ-ын машин механизм, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа-нд урьж байна

0
747

Хэзээ: 2016 оны 8 дугаар сарын 26-28-ны өдрүүд /3
хоног/
Хаана: МИШЭЭЛ
ЭКСПО Төв
Ерөнхий зохион байгуулагч: СМЕК ХХК
Хамтран зохион байгуулагч: Мишээл групп

Монгол улсын төрийн болон
хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад Хятадын машин механизм, тоног
төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх,
Монголын зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан оновчтой зорилтот сонголт
хийх, хоёр орны машин механизм, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний бараа
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Хятадын
худалдааны хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор энэ удаагийн үзэсгэлэнг
зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн
хамрах цар хүрээ:

Машин механизм тоног төхөөрөмж: Барилга угсралт, уул уурхай, хөдөө аж ахуй, сав
баглаа боодол, нэхмэл оёдол, хөнгөн үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах,
хэвлэл, ноос ноолууран эдлэл боловсруулах, арьс ширэн эдлэл боловсруулах, мах
махан бүтээгдэхүүн боловсруулах зэрэг үйлдвэрлэлийн машин механизм, тоног
төхөөрөмж.
Цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмж: Генератор, цахилгаан эрчим хүч үүсгүүр,
нарны болон салхины эрчим хүчний төхөөрөмж
Барилгын материал: Барилгын материал, ариун цэврийн болон угаалгын өрөөний
хэрэглэл, гэрэлтүүлгийн хэрэгсэл
Цахилгаан бараа: Ахуйн хэрэглээний цахилгаан бараа
Авто машин, мотоцикл: Машин, мотоцикл, авто сэлбэг, мото сэлбэг, авто машины
гоёл чимэглэл, эдлэл хэрэглэл.

Үзэсгэлэнгийн
архив:

СМЕК болон Мишээл групп нь МУ-ын аж үйлдвэрийн яам, Худалдаа аж үйлдвэрийн
танхим, Бээжин, Тиень Зинь хотын худалдааны хороо, Чун Цин хотын гадаад эдийн
засгийн хороо, Ху Бэй, Хө Бэй мужийн худалдааны танхим зэрэг төр засгийн
байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2015 оны 9-р сард анх удаагаа тус үзэсгэлэнг
зохион байгуулж, арав гаруй салбарын нэр хүнд бүхий 100 гаруй аж ахуйн нэгж
нийт 2500 м2 талбайд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилсан билээ. 
Энэхүү үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллага, бизнес эрхлэгч Та бүхнийг
бидэнтэй хамтран ажиллаж, өөрийн онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан
ажиллахыг хүсье.

Бүртгэлийн хугацаа: 2016 оны 8 дугаар сарын 22-ыг дуустал
Холбоо барих: МҮХАҮТ-ын
ҮЯГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Баттулга 89005060