Монгол эрдэмтэд эко савхи үйлдвэрлэж эхэллээ

0
732

Хонины нэхий боодол бохины үнэгүй боллоо хэмээн бид их ярьжбайна. Гэтэл дэлхий даяар байгалийн, цэвэр түүхий эдээр хийсэн бараа бүтээгдэхүүн
хэрэглэхийг эрхэмлэдэг болсон цаг ирлээ. Гэвч жилд10 сая гаруй ширхэг арьс, шир
бэлтгэдэг Монгол улсад түүхий эдийн үнэ бууж, үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа
ажиллахад хэцүү болов.

 

Үүний эсрэг Монголчууд бид дорвитой арга хэмжээ авч, байгалийн
гаралтай түүхий эдээр экологийн цэвэр савхи, савхин бүтээгдэхүүн, үслэг эдлэл
боловсруулан, түүнийгээ ахуй амьдралдаа хэрэглэж, түүхий эдийн үнэлэмжийг
нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Ингэж үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд хүн бүрийн хүчин
зүтгэл хэрэгтэй. Тэгвэл ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн
үйлдвэрийн аргаар хонь ямаа, ишиг хурганы арьс, нэхий, үхрийн ширийг
боловсруулж, үслэг нэхий, хурганы элдсэн нэхий, савхи-шевро, үхрийн
боловсруулсан арьс, Хромын идээлэгийг органик цагаан идээлэгээр орлуулан
идээлж, эко савхи үйлдвэрлэж эхэллээ.

Энэ технологи байгальд ээлтэй. Усны бохирдол, усан дахь хорт
бодисын хэмжээ багатай, савхин бүтээгдэхүүний хувьд хүний эрүүл мэндэд хоргүй
юм.

Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн судалгаа,
туршилтын үр дүнд гарсан бүтээгдэхүүн-үйлдвэрлэлийг Монголчууд бид хамтдаа
дэмжин, хонины нэхий, ямааны арьсыг автомашиныхаа суудалд, төрөл бүрийн
дэвсгэрийн зориулалтаар ашиглах боломжтой. Энэ судалгааг манай хүрээлэнгийн
судлаач С.Дашбалаар ахлуулсан судлаачид амжилттай хийгээд байна.

Мөн арьс ширээр жижиг эдлэл, бэлэг дурсгалын зүйл хийх
зэргээр өдөр тутамд олон төрлөөр ашиглах боломжтой юм.

Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Инноваци
хөгжлийн албаны дарга Ц.Ганболд

Та бүхэн Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн
судлаачидтай холбогдох бол 88443833-н.Цэрэннадмид, 99926584-С.Дашбал