Буудайн үнийг буулгахгүй

0
500

Сүүлийн хэдэн жил дараалан ургац алдсан
тариаланчид энэ жил арвин ургац хураан авч байна.

Гэхдээ төр буудайн үнийг буулгаж гурил үйлдвэрлэгчдийн яриад
байгаачлан 1 тонныг нь 330 мянган төгрөгөөр үнэлбэл зээлээ төлж чадахгүй болж,
өрөнд унана гэдгээ Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг Дархан-Уул
аймагт ажиллах үед нь хэллээ.

Харин салбар хариуцсан сайд П.Сэргэлэн “Буудайн үнийг өнгөрсөн
жилийнхээс буулгаж үнэлэхгүй. Яам байгаа бүхий л чадлаараа тариаланчдаас
буудайг нь авна” гэдгээ мэдэгдсэн юм.

Монгол Улсын жилийн улаан буудайн хэрэгцээ 320 мянган тонн
байдаг бөгөөд энэ намар 400 мянган тонн буудай хураан авна гэсэн урьдчилсан
тооцооллыг салбарын яам нь гаргасан юм.

Эх сурвалж:news.mn