Толгойтоос Амгалан өртөө хүртэл 8,000 улиас мод тарина.

0
261

 Бүх нийтээр мод тарих үндэснийөдөр аравдугаар сарын 15-нд тохиож байна.

Энэ өдрийн
хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст,
төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй 8,000 улиас модыг Улаанбаатар
хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь
нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран тарихаар болжээ. 

Энэхүү ажлыг
ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газарууд болон хүн
хүч, машин техник технологийн нөөцтэй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран
хэрэгжүүлж, 3 жилийн турш арчилгааг нь хариуцуулахаар болсон байна.

Түүнчлэн ирэх
дөрөв жилийн хугацаанд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэлх
төмөр замын хамгаалалтын дагуу хайлаас, улиас тарихаар төлөвлөсөн бөгөөд иргэд
ойн зурвас дундуур төмөр замаар зорчих боломж бүрдэнэ гэж Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.