Монгол – Японы бизнес уулзалтанд урьж байна.

0
324

Монгол Япон хоёр орны хооронд байгуулагдсан эдийн
засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд сургалт судалгааны байгууллага, үйлдвэр
аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллагуудын уялдаа хамтын ажиллагааг
дэмжих, бизнесийн орчныг бүрэлдүүлэх зорилгоор Япон улсын Күмамото хотноо 2016
оны 11-р сарын 13-18-ны хооронд бизнес уулзалт зохион явуулна.

Уг арга хэмжээнд Японы Күмамото мужийн ХАҮТ-ын
гишүүн компаниуд, зохион байгуулагч талуудын дэмжигч аж ахуйн нэгжүүдийн
холбоодоос гадна Монголын сонирхогч байгууллагууд оролцож, хоёр орны бизнесийн
хамтын ажиллагаа түншлэлийн талаар санал солилцох болно.

Иймд тус арга хэмжээнд оролцож, бизнесийн хамтын
ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг оролцохыг
урьж байна.

Хамрах хүрээ:

Эрчим хүч, уул уурхай, ашигт малтмал, барилга,
зам тээвэр, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, аялал жуулчлал, эм эмийн
бүтээгдэхүүн болон бусад салбар

Арга хэмжээнд оролцох хүсэлтээ дараах хаягаар
холбогдож бүртгүүлнэ үү.

Зохион байгуулагчдын монголын талын
төлөөлөгч Ээтос кикакү ХХК

Утас: 99059915, 99014142, 99922122

Цахим шуудан: ethostour@gmail.com