ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ДЭД ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

0
601

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооныанхдугаар хуралдаан /2016.11.23/ боллоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Зээлийн батлан
даалтын сангийн захирал Н.Батзогсох, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын
орлогч дарга М.Сарандаваа, Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга
Н.Нарангэрэл нар оролцсон юм. Анхдугаар хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийн
тухай хуулийн хэрэгжилт болон энэ салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд,
тулгамдсан бусад асуудлуудын талаар холбогдох яам, газруудын мэдээлэл сонсох,
дэд хорооны 2017 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн
бичгийн дарга Л.Баяртулга Жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй
бодлого, хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Монгол Улсын
бизнес регистрийн санд бүртгэлтэй 126560 аж ахуйн нэгж байгаагаас 64301 нь
идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 84.3 хувийг жижиг, дунд үйлдвэрийн
салбарынхан эзэлж байна. Эдгээр жижиг, дунд үйлдвэрийн тоо 54237 бөгөөд энэ
салбарын хөдөлмөр эрхлэлт 766911-д хүрээд байгаа нь нийт ажиллагсдын 69.3
хувийг эзэлж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийн
хүрээнд зургаан зорилт 33 үйл ажиллагаа явуулсан гэдгийг онцоллоо.

Мөн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталсан Гаалийн
албан татвараас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж байгаа тоног
төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх хугацаа 2016.12.31-ний өдөр
дуусч байгаатай холбогдуулан хугацааг сунгах талаар саналыг хэлэлцсэн юм. Уг
асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь
дэмжсэн байна.