МҮХАҮТ-д хэлэлцүүлэг болно

0
522

МҮХАҮТ-д “Валютын ханшийн өсөлт, Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж
буй арга хэмжээ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр болно. Хэлэлцүүлэгт
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Сангийн яамны
төлөөлөл, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны Холбооны
Ерөнхийлөгч О.Орхон нар оролцох юм.

Хэлэлцүүлгийн сэдвээр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав мэдэгдэл хийх аж.
Уулзалт 14.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд болно.

Энэ хэлэлцүүлэг Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлын өмнө болж
байгаагаараа онцлогтой. Тус зөвлөл ирэх даваа гарагт хуралдана.

Хурлаар бодлогын хүүгийн түвшинг өөрчлөх, эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Мөнгөний бодлогын зөвлөл хамгийн сүүлд наймдугаар сарын 18-нд хуралдан,
бодлогын хүүг 10.5 хувиас 15 хувьд хүргэж, 4.5 нэгж хувиар өсгөсөн. Үүнээс хойш
дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Бодлогын хүүг өсгөж бууруулснаар үр дүн нь шууд
маргааш нь л эдийн засагт нөлөөлдөггүй. Хэдэн сарын дараа мэдрэгдэж эхэлдэг.
Эдийн засгийн нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн тул бодлогын хүүг бууруулах цаг
болсон гэж хувийн хэвшлийнхэн шахаж шаардсаар байна.

Харин Монголбанкны мэргэжилтнүүд бодлогын хүүг эргүүлэн буулгахдааа ихээхэн
болгоомжилж, 1-2 пунктээр л буулгах боломжтой гэж үздэг.

Эх сурвалж:gogo.mn