“ВАНСЭМБЭРҮҮ” үзэсгэлэн худалдаанд оролцох жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэж байна.

0
656

УИХ-ын
гишүүн А.Ундраа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч –
НЗДаргын орлогч Ш.Анхмаа нарын санаачлагаар “Митчелл сан”, “Ирээдүй-Хөгжил
шийдэл” НҮТББ -ууд хамтран зохион байгуулж буй “ВАНСЭМБЭРҮҮ” үзэсгэлэн худалдаа
2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Барс захын хойд талбайд
11:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдах гэж байна.

Тус
үзэсгэлэн худалдаа нь үндэсний үйлдвэрлэгчдийн
бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах төдийгүй олон улсын байгууллагуудад
танилцуулах, экспортийг дэмжих инноваци болон өртөг шингэсэн шилдэг дотоодын
бүтээгдэхүүнийг шалгаруулж урамшуулах, ЖДҮ-ийн үйл ажиллагаанд нь дэмжлэг
үзүүлэх бөгөөд ард иргэдийг эдийн засгийн хүндэрлээс гарахад нь туслах
зорилгоор дотоодын худалдан авалтыг сайжруулахад тус үзэсгэлэн худалдааны
зорилго оршиж байгаа юм. Үзэсгэлэн худалдааны үеэр “Шинэ санаа – Шилдэг бүтээл”
уралдаан зарлагдах бөгөөд үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг дунд
үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн, аж ахуй нэгжүүд заавал оролцох шаардлагатай бөгөөд
уралдааны бүтээлийг эх хувилбараар болон фото зургын хамт, А4 форматаар
танилцуулгатай нь 2016 оны 09 сарын 23-ны өдөр 16:00 цаг хүртэл БГД-ийн 3-р
хорооны “Дан байр” 146-2 тоот (Төмөр замын Цагдаагийн газрын зүүн талд) хүлээн
авна.
 

Жич:

(Бүтээгдэхүүнээ дэлгэх ААН, хувь хүмүүс
10:00 цагт ирсэн байх шаардагатай.)
Үзэсгэлэнд оролцох хувь хүн, байгууллагад тавигдах шаардлага
Үзэсгэлэнд оролцогчид доорх шаардлагыг хангасан байна. Бүтээгдэхүүнүүд нь:

·
Монголд үйлдвэрлэсэн байх

·
Экспортлох зорилготой

·
Нэмүү өртөг шингэсэн байх

·
Экологи, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн

·
Шинэлэг байх

“ВАНСЭМБЭРҮҮ” үзэсгэлэн болон
“Шинэ санаа-Шилдэг бүтээл” уралдаан үнэ төлбөргүй. Бүтээгдэхүүний хаягжилт,
танилцуулга, үзэсгэлэнгийн үед бүрэн бүтэн байдлыг бүтээгдэхүүнээ үзүүлж буй
оролцогч байгууллага, иргэд өөрсдөө хариуцна.

Дэлгэрэнгүй мэдээллийг утсаар
88098251, 99805080 дугаараас, цахим шуудангаар vansemberuu.uzesgelen@gmail.com
хаягаар лавлана уу.