Мах, сүүний анхдугаар аян эхэлж байна.

0
323

Нэгдүгээр сарын 1-ний
өдрөөс “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улс даяар өрнүүлнэ. Энэ хүрээнд өмнө нь
хэрэгжиж байсан Атрын III аяныг ч үргэлжлүүлэх юм. Засгийн газрын 2016-2020 оны
үйл ажиллагааны хөтөлбөрт Мах, сүүний ахндугаар аян зохион байгуулах, хүн амын
эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр хангахыг тусгасаны дагуу ийнхүү аяныг эхлүүлж
байгаа юм. Аянд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв болон улсын хөрөнгө
оруулалтын хөтөлбөрт тусгах, гадаад улс, олон улсын байгууллагын зээл,
тусламжид хамруулах замаар шийдвэрлэх юм байна. Аяныг “Эрүүл хүнс-Эрүүл
монгол хүн
 уриан дор зохион байгуулах бөгөөд хөдөө аж ахуйн боломжит нөөцөө
бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа
нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой
хангаж, улмаар эдийн засагт тодорхой өсөлт бий болно гэж үзжээ. “Мах, сүүний
анхдугаар аян”-ыг үхрийн эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх,
боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо
нэмэгдүүлэх чиглэлд зохион байгуулахаар төлөвлөжээ. 70 сая малтай манай улс
иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд зургаан сая толгой малын мах бэлтгэж
гадаадад гаргах, 400 гаруй сая литр сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь
техник, тоног төхөөрөмж хуучирсан, эргэлтийн хөрөнгө муу, түүхий эд бэлтгэх
оновчтой тогтолцоо байхгүй зэрэг шалтгаанаас мах, сүү боловсруулах үйлдвэр
хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашигладаг юм байна.

Эх сурвалж: http://www.news.mn