Хан-Уул дүүргийн үйлдвэр эрхлэгчид бага зардалаар өндөр ашиг оллоо

0
583

 

Сар шинийн баярын өдрүүдийг угтан зохион
байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих үзэсгэлэн худалдаанд Хан-Уул
дүүргийн ЖДҮДТөв болон тус дүүргийн бизнес эрхлэгчид амжилттай оролцлоо. Тухайлбал
2-р сарын 12-ноос 26-ныг дуустал ХҮННҮ МОЛЛ үйлчилгээний цогцолборт зохион
байгуулагдсан “Цагаан сар – Ёндоотой экспо 2017” үзэсгэлэн худалдаанд 12 ААН,
иргэдийг оролцуулсаны үр дүнд тухайн үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтын орлогын
нийлбэр 9,110,000 төгрөгт хүрсэн. Үзэсгэлэнгийн
үеэр үйлдвэр эрхлэгчид болон үйлчлүүлэгчид сэтгэл ханамж өндөр байсан юм. Хан-Уул
дүүргийн ЖДҮДТөвөөс үйлдвэр эрхлэгчдийн түрээсийн төлбөрт зориулан 1,900,000
төгрөг гаргасан. Өөрөөр хэлбэл 1мкв-216,000-53,000 төгрөг буюу 75%-ийн
хөнгөлөлтэй нөхцөлөөр талбайн түрээсийг төлсөнөөр үйлдвэр эрхлэгчдэд бараа
бүтээгдэхүүнээ борлуулах боломжыг бий болгосон. Энэ нь бага зардалаар өндөр
ашиг олох таатай байдлыг бизнес эрхлэгчдэд олгож чадсан юм. Мөн 2-р сарын
16-наас эхлэн 26-ны өдрийг дуустал 15 хоногийн хугацаатай зохион байгуулагдсан “Цагаан
сар – Ёндоотой экспо 2017” үзэсгэлэн худалдаанд Хан-Уул дүүргийн ЖДҮДТөвөөр дамжуулан
3 ААН, иргэдийг оролцуулсаны үр дүнд тухайн үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтын
орлогын нийлбэр 1,255,000 төгрөгт
хүрч чадсан. Үйлдвэрлэгчид  10 хоногийн
турш түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулсан нь тухайн биенэс
эрхлэгч хувь хүн болон нэгжүүдэд ашиг орлогоо нэмэгдүүлэх томоохон боломжыг
олгож чадсан байна.