“Бизнесийн салбар Макро эдийн засгийн 2017 оны ерөнхий чиг хандлага” сэдэвт уулзалт боллоо

0
594

 

Хан-Уул дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид
болон холбогдох байгууллага, нэгжүүд
Бизнесийн салбар Макро эдийн засгийн 2017 оны
ерөнхий чиг хандлага
 сэдвээр уулзалт зохион байгуулж, бизнесээ
амжилттай явуулах шинэлэг аргачлалд суралцлаа.
Энэ оны 03 дугаар сарын
10-ны өдөр зохион байгуулагдсан уулзалт, сургалтанд Хан-Уул дүүргийн 40 гаруй
зочид төлөөлөгчид оролцсон. Арга хэмжээг нээн холбогдох албаны хүмүүс жижиг
дунд бизнес эрхлэгчдэд хандан үг хэлсэн бөгөөд дүүргийн Жижиг Дунд
Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга Н.Дордулам хэлсэн үгэндээ “Тус дүүрэгт 2015
оны байдлаар хөдөлмөр эрхлээгүй 3680 иргэн байгаа бөгөөд бид шинээр бизнес
эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг аливаа сургалт, төсөл хөтөлбөрт хамруулан, арга
зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна” гэдгийг онцолсон юм.