Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно

0
125

Чуулганы хүрээнд хоёр талын төлөөлөгчид хүнс
хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлал, байгаль
орчин, экологи, эрчим хүч, барилга угсралт, барилгын материалын худалдаа,
үйлдвэрлэл, залуучуудыг дэмжих төрийн бодлого гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл
хэлэлцүүлж, санал солилцох юм.

Түүнчлэн хоёр орны залуу бизнес эрхлэгчид
харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, бизнесээ өргөжүүлэх боломж
бололцоог шат шатны байгууллагууд судлан хамтын ажиллагааг эхлүүлэх алхамууд
хийгдэнэ. Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгамдсан шийдвэрлэх
шаардлагатай асуудлыг дэвшүүлэх бизнес уулзалтууд болсноор хоёр орны хооронд
эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлж, бизнес эрхлэх таатай орчин
бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчдын зүгээс
дүгнэж байна.

Чуулга уулзалтанд оролцох хүсэлтэй залуу бизнесмэнүүд 99990445 утсаар
холбогдон, Нийгмийн ардчилал Залуучуудын холбоо болон  Монголын худалдаа
аж үйлдвэрийн үндэсний тэнхимд бүртгүүлэх
боломжтой.