ЖИНХЭНЭ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БАЙХ ЁСТОЙ 8 ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

0
187

1. Бизнес бол дайны талбар биш.

Ихэнх бизнес эрхлэгчид бизнесийг хоорондоо хийж байгаа тулаан
мэтээр боддог. Тэд олон цэргээр эгнээгээ нэгтгэн томоохон армийг бий болгох
төсөөлөлөөр бизнесээ явуулдаг.

Тэгвэл жинхэнэ бизнес эрхлэгч бол сайн багийг бүрдүүлж, ямар ч үйл
ажиллагаа нь тухайн зах зээлдээ ээлтэй зөв үйл ажиллагаа  явуулахыг
эрмэлздэг.

2. Компани бол автомат машин
биш бодит харилцаа дээр тогтдог.

Ихэнх бизнес эрхлэгчид ажилчдыг ямар нэгэн машины эд анги мэт
санан үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэгвэл жинхэнэ бизнес эрхлэгчид бол хувь хүн бүрийн зорилго,
хувийн сонирхол, эрх ашгийг бодолцон авч үзэж ажлын амжилтыг гарган ажилладаг.

3. Удирдлага бол хяналт биш
үйлчилгээ явуулах хэрэгсэл.

Зарим бизнес эрхлэгчид өөрийн хүссэний дагуу ажлыг явуулж байдаг
ба хүний эрхийг зөрчсөн зөрчлүүд гаргаж байгаа ч түүнийгээ энгийн мэт аашлах нь
бий.

Тэгвэл жинхэнэ бизнес эрхлэгчид бол ажлын үр бүтээмжийг дэмжих
үүднээс хүний нөөцийн талаарх олон ажлыг зохион байгуулж, ажилчдаа хөгжүүлдэг.

4. Ажилчид бол таны боол биш
хамт ажиллах баг юм.

Ихэнхи бизнес эрхлэгчид ажилчдыг шударга бус үнэлэх, тэдний
бүтээмжийг үл тоомсорлох байдал гаргах нь бий. Энэ нь ажилчдын бүтээмжийг
бууруулж, ямар нэгэн ажлын ард нуугдах хандлагатай болдог.

Тэгвэл жинхэнэ бизнес эрхлэгч бол ажилтан бүрийг чухалд тооцон харьцдаг.
Түүнчлэн тэдний бүтээмжийг зөвөөр үнэлэж чаддаг.

5. Зохион байгуулалт нь
шударга, зөв байдлаар хэрэгждэг байх ёстой.

Ихэнхи бизнес эрхлэгчид ажилчдыг байн байн халах, зарим нэгэнд
илүү давамгай эрх мэдэл олгох, шударга бус томилгоо хийх зэрэг хайхрамжгүй
алхамуудыг хийдэг.

Тэгвэл жинхэнэ бизнес эрхлэгч бол ажилчдыг зөв хөтөлж ажлынхаа
амжилтын гол хэрэгсэл болгон ашиглаж чаддаг. Үүнийг дагаад ажилчин бүр нь
зорилгоо ухамсарлаж амжилтанд хүрэхийн төлөө ажилладаг.

6. Өөрчлөлт нь дампуурлыг бус
өсөлтийг гаргасан шийдвэр байх хэрэгтэй.

Ихэнхи бизнес эрхлэгчид аюултай эргэлзээтэй байдлыг гаргасан
шийдвэр гаргадаг. Үр дүнд нь байгууллагыг тараан бутаргах аюулд хүргэх нь
олонтой.

Тэгвэл жинхэнэ бизнес эрхлэгч бол бодит байдлыг харсан, нарийн
судалсаны үндсэн дээр шийдвэр гаргадаг бөгөөд ажилчдын шинэ санаануудыг нарийн
нягтлан өөрчлөлтийг хийдэг.

7. Технилоги бол
автоматжуулалтандаа гол нь биш амжилт гаргах том хөшүүрэг байх ёстой.

Ихэнхи бизнес эрхлэгчид технилогийг үйл ажилгаандаа түлхүү
ашиглахыг хичээдэг. Компьютер дээр суурилсан, хүний үйл ажиллагаа бага
байлгахаар тоноглогдсон байдаг.

Харин жинхэнэ бизнес эрхлэгч бол хүмүүсийг бүтээлч байдлаар
хандуулах технилогийг ашиглаж, хүмүүст хэрэгтэй сүүлийн үеийн дэвшилтэд
технилогоор ажилчдыг хангаж оффисын ажлыг зөв зохион байгуулалтыг хийж чаддаг.

8.  Ажил бол хүнд хөдөлмөр
биш харин түүнээс баяр хөөрийг мэдэрч байх ёстой.

Ихэнх бизнес эрхлэгчдийн ажлын байран дээр гаргадаг харилцаа нь
ажилчдыг хоригдол шиг байлгаж дарангуйлах маягаар харицаж, хэт их зүйлийг
ажилчдаас шаарддаг.

Харин жинхэнэ бизнес эрхлэгчид бол ажлын ямар ч нөхцөлд байсан ч
ажилчдыг ажилд нь дурлуулж ажиллуулах, тухайн ажилчин ажлын байран дээрээ
хамгийн чухал нь болгож өгснөөр гарах ажлын үр дүн сайжирч, ажилчид ажлаасаа
сэтгэл хангалуун байдлыг олж чаддаг.