Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ нь 1991 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр байгуулагдсан бөгөөд Солонгосын засгийн газрын буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг тус улсын түншлэгч орнуудад хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм. Төслийн зорилго: Монголд хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн гол зорилго нь Монголын засгийн газраас явуулж буй ядуурлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино. Дээрх зорилго дээр үндэслэн Монголын хөгжлийн стратеги, зорилт болон Солонгосын Засгийн газрын “дунд хугацаатай, буцалтгүй тусламж үзүүлэх бодлого”ын дагуу, Монголын засгийн газартай харилцан тохиролцсоны үндсэн дээр, нэн тэргүүнд тусламж үзүүлэх шаардлагатай салбарыг хөтөлбөртөө тусгаж, дараах зорилтуудыг стратегийн гол чиглэлээ болгон, холбогдох хөтөлбөрүүдийг сонгох зарчмаар ажилладаг. Зорилт: Монголын хөгжлийн стратеги, зорилт болон Солонгосын Засгийн газраас явуулдаг “дунд хугацаатай, буцалтгүй тусламж үзүүлэх бодлого”ын дагуу, Монголын засгийн газартай харилцан тохиролцсоны үндсэн дээр, нэн тэргүүнд тусламж үзүүлэх шаардлагатай салбарыг хөтөлбөртөө тусгаж, дараах зорилтуудыг стратегийн гол чиглэлээ болгон, холбогдох хөтөлбөрүүдийг сонгох зарчмаар ажилладаг. Монголд санүүжилт хийж буй салбар • Монголын ардчилал, зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих • ICT салбарт дэмжлэг үзүүлж эдийн засгийг хөгжүүлэх, ядуурлаас гарах, мэдлэгт тулгуурласан нийгэм байгуулах • Газар тариалан мал аж ахуйн салбарт • BHN салбарт / Хүмүүнлэгийн чиглэлээр Жишээ нь эрүүл мэнд ундны ус зэрэг/ 1991 оноос эхэлсэн КОЙКА-гийн тусламж нь 16 жилийн турш тасралтгүй нэмэгдсээр ирсэн бөгөөд өнгөрсөн 16 жилийн хугацаанд (1991-2006) нийт 20 914 000 долларын, жилд дунджаар 1300 000 долларын тусламж үзүүлсэн байна. 724 хүн сургалтанд, 37 хүн мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарт 1 хүн, 196 сайн дурын гишүүн, хөгжлийн судалгаа 5 удаа, 2142000 долларын материаллаг тусламж, 167000 долларын яаралтай тусламж, 16 төсөл, Төрийн бус 20 байгууллагад тусламж үзүүлсэн.
KOICA Korea International Cooperation Agency Room # 403, Bodi Tower, 4th Floor, Sukhbaatar Square 3, Ulaanbaatar,
Mongolia Phone: 311774, 315653/ 9111-1774 (res.rep), 9191-2637
Fax: 311774
E-Mail: hhcho@koica.go.kr
Postal Address: CPO Box -1039, KOICA, Ulaanbaatar, Mongolia Mr. Lee Dong Ku Resident Representative