Ажил хэрэгч залуу иргэдийн дэлхий дахин дахь тэргvvлэгч сvлжээ болох. Эрхэм зорилго Хөгжлийн боломжуудыг олгож, улмаар залуу иргэдийг эерэг өөрчлөлтийг хийх эрмэлзэлтэй болгох ДЭЛХИЙН JCI – ӨНӨӨДӨР JCI нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хvмvvсийн сайн дурын vндсэн дээр идэвхтэй vйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НVБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н vйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож,дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжжээ. Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илvv дэмжигч гишvvдийг эгнээндээ нэгтгэжээ.Дэлхийн JCI нь ICC /Олон Улсын Худалдааны Танхим/, Удирдлага Хөгжлийн Оюутны Холбоо, РАНО /Пан Азийн болон Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллага /CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесмэнvvдийн холбоо/, НVБ, Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран идэвтэй vйл ажиллагаагаа явуулж байна. JCI – Н VЙЛ АЖИЛЛАГААНЫ VНДСЭН ЧИГЛЭЛ JCI-г залуу хvмvvст өргөн боломж олгодог байгууллага гэж ойлгож болох бөгөөд гишvvн болсоноор бид өөрт болон нийгэмд юу шаардлагатайг олж мэдэхээс гадна өөрсдийн vйл ажиллагааг хөгжvvлэх өргөн боломжийг хувь хvний, хамт олны, олон улсын ба бизнесийн хvрээнд ашиглаж болох юм.JCI-нь байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хvн, Удирдлага гэсэн таван салбарт vйл ажиллагаагаа чиглvvлэн vvнийгээ залуучуудад олгож буй таван боломж гэж vзэж байсан юм.1999 онд Францын Канн хотод чуулсан JCI-н 54-р чуулганаар “удирдлага ” гэсэн тав дахь салбарыг бусад бvх боломжийг vvсгэн бий болгох, хэрэгжvvлэхэд зайлшгvй хэрэглэгдэх тул тусдаа бие даасан хэлбэрээр байх шаардлагаvй хэмээн vзэж хассан байна.
ХАЯГ: Баянгол дүүрэг. Kokushyu tower, JCI төв оффис, №402. Улаанбаатар-46, Шуудангийн хайрцаг- 803 хот, Монгол улс
suvd615@yahoo.com