МБЭС байгууллагаас хэрэгжүүлдэг “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” төсөл нь Монгол улсад 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд МБЭС байгууллага чадварлаг бизнес эрхлэгчдийг сонгон, бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхэд нь туслах мэргэжлийн сургалт зөвлөгөөгөөр хангах, хөнгөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж олгох юм. Энэхүү зээл нь үр шимийг хүртэгч бизнес эрхлэгчдэд бизнесээ төлөвлөх, шийдвэр гаргах, зээл авах, эргүүлэн төлөх хүртэлх бүхий л шатанд шаардлагатай сургалт, зөвлөгөө авах боломжийг олгодгоороо банк санхүүгийн зээлээс ялгаатай. “Мэргэжлийн бизнесийн сүлжээ” байгууллага нь Швейцарийн /BPN-Business Professionals Network/ байгууллагын Монгол улс дахь салбар бөгөөд бид жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 4 жилийн хөтөлбөрөө эхлүүлж байна. Бид дараахи чиглэлээр бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана: • Сургалт • Зөвлөгөө • Зээлийн үйлчилгээ /2000-20000 хүртэлх ам доллартай тэнцэх тоног төхөөрөмжийн зээл/ Хөтөлбөрт хамрагдах шалгуур:
• 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай компани байх
• Жижиг дунд үйлдвэрлэл буюу үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байх
• Цаашид өөрийн бизнесээ өргөжүүлэн хөгжүүлж амжилтанд хүрэх эрмэлзэлтэй байх Холбоо барих: Утас: 77113309, 99104022
И-мэйл хаяг: info@bpn.mn
Хаяг: Сүхбаатар дүүрэг , 8-р хороо