ЖАЙКА нь Ази, Африк, θмнөд Америк, Aвстрали, Oйрхи Дорнод, Зүүн Европийн 155 oрoнд техникийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байна. ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газар нь 53 дахь төлөөлөгчийн газар бөгөөд 1997 oнд бaйгуулагдсан. Oдoo тус Төлөөлөгчийн газарт нийтдээ 27 ажилтан ажиллаж байна. Төлөөлөгчийн газар нь тухайн орны газар нутагт байрлан ажилладгийн хувьд тухайн орны нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, засгийн газар болон холбогдох байгууллагуудтай харилцан санал солилцсоны эцэст тодорхой хэрэгжүүлэх төслийн саналыг боловсруулах хэлбэрээр ажиллана. Үүнээс гадна төслийн үр дүн болон ач холбогдлыг дээшлүүлэх үүднээс тухайн орны засгийн газар, бусад олон улсын байгууллагууд болон ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлийг баримталдаг болно. ЖАЙКА Монголд – Үйл явдлын товчоон 1990 он 10 сар Анхны мэргэжилтэн томилогдов. 1991 он 3сар Далайн чанад дахь сайн дурын гишүүн (JOCV) ажиллуулах хэлэлцээр байгуулагдав. 1992 он 3сар JOCV-ийн зохицуулагч ажилтан томилогдов. 1992 он 4сар JOCV-ийн гишүүд томилогдож эхлэв. (2 гишүүн) 1997 он 1сар ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нээгдэв. 1997 он 3сар Эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий судалгааны баг томилогдон ажиллав. (Хамтын ажиллагааны голлох салбарыг тодорхойлов) 2000 он 11 сар Ахмад сайн дурын гишүүд томилогдов (3 гишүүн). 2002 он 1сар Монгол-Японы Хүний Нөөцийн төв нээгдэв. 2003 он 10 сар Японд ЖАЙКА нь Бие даасан төр захиргааны байгууллага болж өөрчлөгдөв. 2003 он 12 сар Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдав. 2003 он 12 сар ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын байршил өөрчлөгдөв. ЖАЙКА-ийн Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд 2013 оны 03-р сарын 19 Техник хамтын ажиллагааны төсөл (ТХА) Хөгжлийн судалгааны техникийн хамтын ажиллагаа (ХСТХА) Буцалтгүй тусламж (БТ) Хөнгөлөлттэй зээл (ХЗ) Дотоодын сургалт (ДС) Япон дахь сэдэвчилсэн сургалт (СС) ЖАЙКА Өвсний үндэс техникийн хамтын ажиллагаа (ӨҮ) Боловсрол Суралцагчдын суралцахуйг дэмжих аргазүйн шинэчлэлийн төсөл (ТХА) Бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл /1-4 шат/ (БТ) Усны нөөц болон гамшгийн менежмент Дархан хотын усан хангамжийн байгууламжийг сайжруулах төсөл (БТ) Засаглал Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сайжруулах төсөл (ТХА) Тээвэр Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл (ХЗ) Улаанбаатар хотод гүүрэн гарц барих төсөл (БТ) Эдийн засгийн бодлого Татварын тогтолцоог боловсронгуй болгох төсөл (СС) Банкны зохистой удирдлага болон мэдээллийн системийг бэхжүүлэх төсөл (ТХА) Хувийн хэвшлийн хөгжил Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв (ТХА) Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл (ХЗ) Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөх Хөдөө аж ахуй/Орон нутгийн хөгжил Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуй хөгжүүлэх төсөл (ТХА) Малын халдварт өвчний оношилгооны чиглэлээр орон нутгийн малын эмч нарын чадавхийг дээшлүүлэх төсөл (ДС) Байгаль хамгаалал Ус намгархаг газрын экосистемийг хамгаалах тогтвортой хэрэглээг бий болгох төсөл (ТХА) Байгаль орчин Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл (ТХА) Хот/Орон нутгийн хөгжил Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн чадавхийг сайжруулах төсөл (ХСТХА) Иргэдийн оролцоо Булган аймгийн Булган сумын 3-р баг дахь Эх нялхсын төлөө-Иргэдийн оролцоотой эрүүл хот бүтээх төсөл (ӨҮ) Ажлын байрыг бий болгох зорилго бүхий амьдрах орчны замыг барих технологи дамжлуулах төсөл (ӨҮ) Багануур дүүргийн иргэдийн оролцоотой мод тарих, экологийн сургалт зохион байгуулах биеэ даасан үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх төсөл (ӨҮ) Ерөнхий боловсролын сургуульд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих, удирдлага хяналтын тогтолцоог сайжруулах төсөл (ӨҮ) Хаяг ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар Бодь Цамхаг 7-р давхар, Сүхбаатарын талбай 3, Улаанбаатар Төв шуудан 682, Улаанбаатар 211213, МОНГОЛ Утас +976-11-325939 Факс +976-11-310845