МЕРСИ КОР МОНГОЛЫН ТУХАЙ Эрхэм зорилго Мерси Кор Олон Улсын Байгууллагын эрхэм зорилго нь аюулгүй, үр бүтээлтэй, шударга нийгмийг цогцлуулан бүтээхэд нь хүмүүст туслах замаар дэлхий нийтийн хэмжээнд ядуурал, зовлон зүдгүүр, дарангуйллыг бууруулахад оршино Улс орны зорилго Мерси Кор Монгол байгууллага нь хөдөө орон нутгийн иргэдийг хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд дасан зохицох чадвартай, нийгэм, эдийн засгийн хэрэгцээгээ хангахын тулд бүхий л нөөцийг дайчилж сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой Юу хийдэг вэ Мерси Кор Монгол байгууллага нь тавьсан зорилгодоо хүрэхэд стратегийн ач холбогдол бүхий харилцан хамааралтай доорх гурван салбарт тогтвортой өөрчлөлт, шинэчлэлтийг хийхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Үүнд: Тэнцвэртэй Хөгжил – Бизнесийг дэмжих үйлчилгээг орон нутгаасаа авах боломж нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахуйц үйлчилгээ, үзэл баримтлалыг бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлсэнээр орон нутгийн орлого, бүтээмж сайжирна. Энэ үйл явцыг хөгжүүлсэнээр хүмүүс зөвхөн өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд туслаад зогсохгүй илүү баян чинээлэг амьдрах, түүнчлэн орон нутгийн олон нийт өөрсдийн нийгэм-эдийн засгийн сайн сайхан байдлын төлөө тогтвортой хөгжлийг өөрсдөө манлайлах боломж чадавхтай болох юм. Мөн идэвхтэй хувийн сектортой болж, ядууст орлого олох боломжийг бүрдүүлсэн хүртээмжтэй зах зээлийн систем (эдийн засгийн дэд бүтцийг хөшүүрэг болгон) тогтоно Сайн засаглал – Орон нутгийн иргэд, олон нийт нийгмийн болон эдийн засгийн шийдвэр гаргахдаа авсан мэдээлэлдээ тулгуурладаг байх, мөн төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад оролцох боломж, чадавхтай байхад нь арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой хөтөлбөр юм. Энэ үйл явцыг бэхжүүлсэнээр нийгмийн тусгаарлагдсан бүлгүүд нийгмийн амьдралд үр нөлөөтэйгээр оролцдог болохоос гадна төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд үр дүнтэй харилцаа холбоо тогтож, орон нутаг, бүс, цаашлаад үндэсний түвшинд хариуцлагатай, чадавхтай засаглал тогтох юм Байгаль орчны хариуцлагатай удирдлага – Хэрэгцээтэй мэдээлэл болон шинэ технологийн хүртээмжтэй байдлыг бий болгон, ашиглах замаар гамшгийн эрсдэлийг бууруулах боломжтой юм. Энэ үйл явцыг дэмжсэнээр иргэд, олон нийт тогтворгүй нөхцөл байдал үүссэн үед зохион байгуулалттай, мэдээлэлтэй байх бөгөөд аливаа гамшгийг хохирол багатай даван туулж, дасан зохицох чадвар нь нэмэгдэнэ. Хаана ажилладаг вэ Мерси Кор Монгол үйл ажиллагаагаа гол төлөв хөдөө орон нутагт хэрэгжүүлж байна. Зарим үйл ажиллагаа нь үндэсний хэмжээнд явагддаг ч үндсэн үйл ажиллагааг байнгын төлөөлөгчийн газар бүхий Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 15 аймагт төвлөрүүлэн явуулж байна. Мерси Кор-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах Вэб сайт руу орно уу: www.mercycorps.org or www.mercycorps.org.uk Mercy Corps Phone: 461145 Fax: 461048 E-mail: postmaster@mercycorps.org.mn Postal Address: CPO Box -761, Ulaanbaatar 49, Mongolia Street Address: Peace Avenue 24,Bayanzurkh district, next to Anu-Jin Restaurant Mr. Dominic Graham Country Director