Мотор нь тосон системээр буюу дуу чимээ багатай ажилладаг, чанарын сертификат, гэрчилгээ бүхий дан болон хос бидонтой үнээний цахилгаан саалтуурууд мөн тэжээлийн машиныг Турк улсаас оруулж ирэн малчид, фермерүүдэд санал болгож байна. Үзүүлэлт:40/60 л хөнгөнцагаан/никель бидонтой, ХОС саалтуур, Цагт: 20-24 үнээ саах хүчин чадалтай, Вакуум насостой. Насосны урсгалын хурд: 200 л/мин, Хөдөлгүүрийн хүч: 0.75 hp-0.55 kw, 1425 эрг/мин, 220v/50hz, Монофаз

БАТАЛГААТ ХУГАЦАА 2 ЖИЛ.

Энэхүү үнээний саалтуур нь зөөж тээвэрлэхэд авсаархан. Хөнгөн, 1 үнээ саах бүрэн боломжтой. Массаж хийх баядлаар буюу агшиж сулрах хөдөлгөөнөөр саадаг учир үнээний сүүг хүчээр сорох, сүү дууссаны дараа цус гаргах зэрэг бүдүүлэг үйл ажиллагаагүй. Сүү саагдаж дууссан тохиолдолд саалчин ирж саалтуурыг салгаж автал саалтуур агшиж сунах буюу саах хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байж байдаг. Энэ нь үнээний хөхөнд массаж болдог тул үхэрт тааламжтай байгаад зогсохгүй тогтмол хэрэглэснээр сүүний гарцыг нэмэгдүүлдэг.