Хан-Уул дүүргээс 3600 хүн “Улаанбаатар марафон”-д оролцлоо

1
732

Өнгөрөгч амралтын өдрөөр буюу 5-р сарын 20-ны өдөр нийслэлийн иргэд унадаг дугуйгаар зорчиж, явган алхаж, автомашингүй нэг өдрийг өнгөрүүллээ. Хур бороо орж, байгаль сэргэсэн энэ өдрийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн иргэд ч мөн нэгдэж, олон хүний ирцтэй, идэвхтэй оролцсон.

Автомашины хөдөлгөөнийг хориглож, иргэдээ амар тайван алхаж, зугаалах боломж олгодог энэ өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэсэн бөгөөд энэ өдөр ‘Улаанбаатар марафон’ олон улсын гүйлтийн тэмцээн явагддаг онцлогтой.

“Улаанбаатар марафон”-д Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албад, аж ахуйн нэгж байгууллагын нийт удирдлага, албан хаагчид, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш, ахлах ангийн сурагчид, дүүргийн 16 хорооны албан хаагч, иргэд нэгдэн, нийт 3600 хүн нэрсээ бүртгүүлж, оролцсон юм.

Манай Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн нийт хамт олон арга хэмжээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих хөдөлгөөнд нэгдсэн юм.

Мөн амралт, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж олгодог ‘Автомашингүй өдөр’-т зориулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн албан хаагчдын дунд дөрвөн төрлийн тэмцээн зохион байгуулж, шалгарсан тамирчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Дашрамд сануулахад, Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх мэдлэг, дадал хэвшилд сургах, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгох, бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүрийн тавдугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, амтомашингүй өдөр болгон зарласан байдаг.

1 сэтгэгдэл

Comments are closed.