Хүний нөөц

Дөрөв. Албан хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх , халах

4.1 Шинээр бий болсон сул орон тоо гарсан ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг баримтална. Байгууллага нь иргэдийг ажилд авахдаа дор дурьдсан бичиг баримт шаардана. Үүнд :

Ажилд орохыг хүссэн өргөдөл,

Улаанбаатар хотод оршин суух хаягийн бүртгэл хийгдсэн иргэний цахим үнэмлэх
• Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр,

Их дээд сургууль, коллеж төгссөн диплом, гэрчилгээ,

4.2 Шинээр ажилд орох иргэнтэй хөдөлмөрийн гэрээний гол болон бусад нөхцлийг танилцуулцсаны үндсэн дээр хөдөлмөрийн хугацаатай гэрээг заавал бичгээр 2 хувь үйлдэж байгууллагын даргатай байгуулна.

4.3 Шинээр орж байгааа жил тантай харилцан тохиролцсоны үндсэн дээр туршилтын хугацаагаар /6-н сараас илүүгүй хугацаагаар/ хөдөлмөрийн гэрээ байгуулна.

4.4 Хөдөлмөрийн гэрээ гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, даргын тушаал гаргаж баталгаажуулна.

4.5 Шинээр орсон ажилтанд тогтоосон туршилтын хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө тухайн ажилтны ажлын үр дүн, мэргэжлийн урчадвар, сахилга, хариуцлага, ёс зүйн талаар хамт олны хурлаар жинхэнэ ажилтнаар томило хэсэх асуудлыг хэлэлцэн олонхийн саналыг үндэслэн төвийн даргын тушаалаар батална.

4.6 Хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл өөрчлөгдөх тохиолдолд уг ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

4.7 Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог хууль тогтоомж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэргийг танилцуулж бусад зааварчилгаа өгнө.