ХУД-ИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ
ДЭМЖИХ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУД-ИЙН ЖДҮДТ нь ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны А/21 дугаар тогтоолоор Орон Нутгийн Өмчит Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар статустайгаар 2013 оны 03 сарын 29-ний өдөр байгуулагдсан.
ЗОРИЛГО
Дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесийн сургалтуудыг явуулах, зөвлөгөө өгөх, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, судалгаа хийх, шинээр бизнес эрхлэгчдийг тодорхой хугАЦаанд бойжуулан, бие даан хөгжих чадвартай аж ахуйн нэгж болгон зах зээлд гарахад нь туслах зэрэг олон талт дэмжлэг үзүүлэх зорилготой.
ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв нь дүрэмд заасан үйл ажиллагааг эрхэлж, дүүргийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид дараах чиглэлийн үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Үүнд:
-
Бизнесийн ур чадвар эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулах
-
Мэргэжлийн зөвлөгөө өгөх
-
Мэдээллийн нэгдсэн сан бий болгон олон талт мэдээ, мэдээллээр хангах
-
Яармаг үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, маркетинг сурталчилгааны үйлчилгээ үзүүлэх, онлайн худалдааг нэвтрүүлэх замаар бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх
-
Уулзалт, семинар зохион байгуулах, түншлэл бий болгох
-
Үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг нь дэмжих, шаардлагатай байгаа боловсон хүчинг холбож өгөх
-
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, төсөл хөтөлбөрт хамруулах зуучлах
-
Инкубацийн үйлчилгээ үзүүлэх
-
Бусад