МҮХАҮТ-ын дэргэдэх Шинжлэх ухаан технологи, инновацийн зөвлөл, гарааны бизнесийг дэмжих зөвлөлүүд нэгдэж Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөл шинээр байгуулагдан ажиллаж байна. Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөл нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил хоорондын түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинжлэх ухааны байгууллагуудын эрдэм шинжилгээний бүтээл, дэвшилтэт технологи болон R&D-г хөгжүүлэх асуудлыг хувийн хэвшлийнхэнд сурталчлан таниулах, гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах мөн тэдгээрийн хийсэн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Тус зөвлөл нь инноваци, гарааны бизнесийг дэмжих асуудлаар уулзалт, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж гарсан шийдвэрийг төр, засгийн холбогдох байгууллагуудад хүргэх, инноваци, гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн бодлого, чиг хандлагыг хамтран гаргах, инновацийн чиглэлээр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцох механизмыг бий болгох зорилготой ажиллах төлөвлөгөөтөй байна. Иймээс Та бүхнийг тус зөвлөлийн гишүүн болж, зөвлөлийн хуралд хүрэлцэн ирж, хамтран ажиллахыг урьж байна.
Зөвлөлийн хурал 2017 оны 10-р сарын 11-ны өдөр 14.00 цагт, МҮХАҮТ-ын 403 тоот
Холбоо барих: МҮХАҮТ-ын дэргэдэх Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөл Л.Уянга /Зөвлөлийн нарийн бичиг / Л. Энхцэцэг /Зөвлөлийн нарийн бичиг/
Утас: 976-11-314000, 99010174, 99046587
Цахим шуудан: sme@mongolchamber.mn



















