БИОГИЙН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ НАР ХЭРЭГЦЭЭТ МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАГДЛАА

0
1002

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс үйлдвэр эрхлэгч нарт зориулан “Бизнес эрхлэгч та хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, төслөө хэрхэн бичих вэ” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгуулж Хан-Уул дүүргийн 16 хорооны 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өргөнөөр хамрагдсан.

Агуулга болоод ач холбогдолын хувьд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд чухал хэрэгцээт мэдээллийг багтаасан энэхүү арга хэмжээг дүүргийн алслагдсан иргэд, хөдөлмөрчдөд хүргэж ажиллахыг Хан-Уул дүүргийн 12-р хорооны буюу биогийн чиглэлийн иргэдээс санал хүсэлт хүргүүлж байсны дагуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус хороонд сургалтыг дахин зохион байгууллаа. Сургалтанд 50 гаруй иргэд хамрагдаж өөрсдийн хэрэгцээт мэдээллийг авлаа.

Голомт банкны “Хан-Уул Бизнес Төв”-өөс иргэд хэрхэн зээлд хамрагдах, ингэхдээ юунд түлхүү анхаарч үр дүнтэй хамтран ажиллах зэргээр мэдээлэл зөвлөгөө өгсөн бол Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүлийн шинэ дугаар, “Төсөл бичих аргачлал” гарын авлагыг сурталчилан танилцуулж, үйлдвэр эрхлэгч нарт сэтгүүлийн шинэ дугаарыг тараалаа.

Цаашид энэ чиглэлийн сургалт болон өдөрлөгийг дүүргийн алслагдсан хороодод хүргэж ажиллах болно гэдгийг зохоин байгуулагч байгуллагуудын зүгээс онцолсон юм.