БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТЫН ХИЛИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН БАЙНГЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

0
2151

МҮХАҮТ нь Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 11-ээс 2018 оны 2 дугаар сарыг дуустал “Хятад-Монгол-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааг цаашид нэмэгдүүлэх зорилгоор чөлөөт бүсэд байнгын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Хилийн чөлөөт худалдааны бүс нь Монгол-Хятадын хилийн бүс нутгийн хөгжлийг дэмжих хөшүүрэг бөгөөд манай улсын бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн цаашид БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд гол гүүр нь болж байна.

МҮХАҮТ нь Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, таниулах, зах зээлийг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бараа бүтээгдэхүүний чанар, стандартыг гэрчилсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт, бүтээгдэхүүний биет байдлыг харгалзан бүртгэлд хамруулах болохыг анхаарна уу.

Бүртгэлийн хугацаа: 2017 оны 11 дүгээр сарын 5-нд дуусна.

Хугацаа: 2017 оны 11 дүгээр сарын 11–ээс 12 дугаар сарын 11 нийг дуустал
Хаана: Эрээн хотын Хилийн иргэдийн чөлөөт бүс

Холбогдох ажилтан: Маркетингийн газрын мэргэжилтэн Д.Ууганбаатар
Утас: 70109090, 99915000
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn